Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байх тул үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. -10…-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -13…-15 градус хүйтэн байна.