Баригдаж байгаа барилгын лифтнээс хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 29-ны 12:39 цагт цагдаагийн байгууллагад “Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн “Хурд” группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байжээ.
Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.