Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хооронд иргэдийн нийт 16 тооны үхэр хулгайд алдагдаж, иргэдэд 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хэргийг шалгаж, тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж баримтжуулжээ.
Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.