ЭМЯ, НЭМҮТ, АХБ хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор 21 аймгийн эрүүл мэндийн салбарын бус мэргэжилтэн нарт зориулсан бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна.
Зүүн бүсийн сургалтыг Хэнтий аймагт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулснаар энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, Хэнтий аймгийн ЭМГ-ийн дарга Л.Мэндбаяр нар оролцлоо.
Тус сургалтаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, онцгой байдлын албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч нарт Коронавируст халдвар (КОВИД-19)-т дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэж, шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, мэдлэг, хандлагыг нь дээшлүүлсэн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.