ӨМНӨГОВЬ АЙМАГ “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ’ ҮНЭЛГЭЭ АВЛАА

Хөгжил эрсдэл хоёр харилцан уялдаатай, болзошгүй гамшгийн үед бэлэн байх төлөвлөгөөтэй байх маш чухал… гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургалтын хаалтын үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрээр байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээллийг үнэн зөв солилцох, эвтэй хамтын ажиллагаа ямар ач холбогдолтой болохыг энэ удаагийн сургалт ойлгуулж чадсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд Өмнөговь аймаг, Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд “онц”, “дүүрэн хангалттай” гэсэн үнэлгээг өглөө.
Өмнөговь аймгийн Онцгой комисс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж, сургууль цэцэрлэгүүд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төлөвлөгөөг мөн гаргалаа.
Аймгийн 12 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 560, сумдын онцгой комиссын 278, Онцгой байдлын газрын 30 нийт 868 алба хаагч хамрагдсан дадлага сургуулийн дүнгийн хурал өнөөдөр болж сэтгэл зүтгэл ур чадвараа дайчлан ажилласан зарим хүмүүст “Онцгой байдлын төлөө” медаль олгож, дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан Өмнөговь аймагт ОБЕГ-аас #Талархал гардууллаа.