ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ын ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022 оны 12-р сарын 1-ний өдөр аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан 23 асуудал хэлэлцэж амжилттай өндөрлөлөө.
Өмнөговь аймаг 2023 оны төсвийг 648,5 тэрбумаар баталсан бөгөөд үүний 42.2 хувь буюу 273.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.
52.4 хувь буюу 339.8 тэрбум төгрөгийг орон төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээнд зориулах бөгөөд 5.4 хувь буюу 35.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталлаа.