ФОТО: Солонгос дахь монгол залуус иргэдийн жагсаалын дэмжиж, эсэргүүцлээ илэрхийлж байна

БНСУ дахь монгол залуус Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаалыг дэмжиж эсэргүүцлээ илэрхийлэн лоозон барьсан зурагнуудаа цахим хуудастаа нийтэлжээ.

 

 

Тухайлбал, Чонжу хотын Монгол залуучуудын төлөөлөл шударга нийгмийн төлөө жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлэн /2022.12.05-ны өдөр цуглаж, жагсжээ. Тэд “Тэвчээр тасарлаа, Эх орондоо цалингаараа амьдармаар байна. Анхнаасаа хулгайч битгий сонго. Ерөнхийлөгч огцор” зэрэг уриа зоолонгуудыг барьжээ.