ЦЕГ: Иргэдийн зорчих эрхэнд халдаагүй

Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон хэдий боловч, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу Цагдаагийн байгууллагаас иргэдийн үзэл, бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, эрүүл мэнд болоод аюулгүй байдлаа хангаж, бусдын ятгалганд автан эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд ямар нэг байдлаар иргэдийн зорчих эрхэнд халдаагүй болно.

Мөн жагсаал, цуглааныг сонирхон ирсэн бага насны хүүхдүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зөвлөмж өгч эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна” гэв.