Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг. Иймээс ирэх оноос эхлэн манай улс шатласан татварын системийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Монгол Улсад нийт 817.2 мянган татвар төлөгч иргэн байна. Хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөөр сарын цалингийн орлого нь 10 хүртэлх сая төгрөг бол 10 хувиар, 11-15 сая хүртэл төгрөг бол бол 15 хувиар, 15 сая төгрөгөөс дээш бол 20 хувиар татварыг нэмэгдүүлж тооцохоор болсон юм. Энэхүү татварын шаталсан нэмэгдэл нь нийт татвар төлөгчдийн 0.1 хувьд хамаарч байгаа юм. Тодруулбал хамгийн өндөр цалинтай буюу татвар төлөгч 1300 иргэнд хамаатай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсаас 100 нь шаталсан татварын тогтолцоотой аж.