Нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгахтай холбогдуулан ЭТТ ХК-ий захирал асан Б.Ганхуягийг өчигдөр хамаарал бүхий хүмүүсийн хамт саатуулсан талаар бид мэдээллэсэн. Тэгвэл прокуророос түүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч түүнийг нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг гаргасан байна.
Түүнийг хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хуралдааны өмнө тэрбээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна._