Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ.
Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9), БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vaginalis, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae, Ureaplasma parvum Ureaplasma urealyticum/, КОВИД-19 (Covid-19 / SARS-CoV-2) халдвар РНХ илрүүлэх шинжилгээ Молекул биологийн лабораторид төлбөртэй хийж байна.
- ПГУ-н шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог.
- Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг.
- Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
- ПГУ-н шинжилгээний давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
- Нэг сорьцноос олон үүсгэгчдийг нэгэн зэрэг богино хугацаанд илрүүлж байгаа энэ шинжилгээний мэдрэг чанар болон нарийвчлал нь 100 хувь юм
БЗХӨ-ний шинжилгээг дараах тохиолдлуудад хийлгэхийг зөвлөнө
- 15-65 насны бэлгийн идэвхтэй хүмүүс
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
- ДОХ/ХДХВ-тэй үед
- Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
- БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
- Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
- Эмчилгээний хяналт
Шинжилгээнд бэлтгэх заавар:
- 2-3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх
- Сарын тэмдэг ирээгүй байх
- Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх
- Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх
- Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.