Төв талбай дээр жагсаж байгаа залуусын төлөөлөл жагсаалд үр дүн гарахгүй байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулз хэмээн төрийн ордны үүдэнд хувцсаа тайлж сууцгаасан.
Нүцгэлсэн залуус осгож эхэлсэн учраас цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан анхан шатны тусламж үзүүлэхээр тэднийг татаж эхэллээ. Залуус цагдаа, эмчийн зөвлөгөө шаардлагын дагуу хувцсаа өмсөж, эмчийн үзлэгт хамрагдаж байна.