Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XII.26-2023.I.01

Хонь

Энэ долоо хоногт ажил дээрээ хайхрамжгүй байдлаасаа болж алдаа оноо гаргах магадлалтай. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол төлөвлөгөөтэй хөрөнгө оруулалт хийж байж ашиг олно. Эс тэгвээс таны оруулсан мөнгө гацах магадлалтай. Ойрхон зуур аялалд гарч магадгүй. Оюутан сурагчид хичээлдээ бүх анхаарлаа хандуулаарай. Ах эгч нартаа шалтгаангүйгээр бэлэг өгөөрэй. Тэдэнтэй харилцах харилцаагаа сайхан байлгахыг хичээ. Таргалалт таны сэтгэлийг зовоож байгаа бол хооллолтдоо анхаараарай. Мөн гүйлт, унадаг дугуй, иог гэх мэтээр дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Үхэр

Зарим ажил санаснаар болохгүй ч шантрахгүй байхыг танд зөвлөж байна. Дахин дахин оролдоорой, оролдлого сайт оройд нь гэдэг үг бий. Удирдлагын түвшний хүмүүс өөрсдийнхөө зан харилцаанд анхаар. Харилцаагаа илүү эелдэг зөөлөн болгосноор үйлчлүүлэгчид танд сэтгэл хангалуун байх болно. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж байсан оюутан сурагчид энэ долоо хоногт амжилтад хүрнэ. Гэр бүлийн харилцаа нэн тааламжтай, бүх хүн сэтгэл дүүрэн байна. Нуруу болон мөр өвдөж магадгүй. Энэ тохиолдолд ажлаа хойш тавиад хэсэг амрахыг зөвлөж байна.

Ихэр

Энэ долоо хоногт ямар ч нөхцөл байдал үүссэн идэвхитэй, шаргуу ажиллахыг зөвлөж байна. Сөрөг нөхцөл байдалд ч сайн гүйцэтгэлтэй байх нь танд ялалтыг авчирна. Таны амжилтад атаархдаг хүмүүсээс болгоомжил. Тэдний тоо нэмэгдэж ч магадгүй. Оюутан сурагчид залхуурлаас зайлсхий. Гэр бүлийн уур амьсгалыг эерэг болгох ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуул, зочин урь. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой хямрал үүсч магадгүй тул баяраар идэх уухаа хянаарай. Ходоод хямарч, шингэн алдаж магадгүй. Шингэц сайтай, хөнгөн хоол хамгийн зөв сонголт.

Мэлхий

Оны эцэс ирлээ. Зөвхөн ажилдаа анхаарлаа төвлөрүүл, хавийн асуудалд оролцохоос зайлсхий. Бүх анхаарлаа ажилдаа хандуулан оноос өмнө амжуулах ёстой зүйлсээ дуусга. Бизнес эрхлэгчид харилцаа холбоогоо чухалчлах ёстой. Чухал түншүүд хэзээд ашиг тусаа өгөх тул харилцаагаа өнгөлж, шинэлэг байлгаарай. Залуучууд зугаа цэнгэлд мөнгө үрэхээс зайлсхий. Заримдаа өөрөөрөө байхгүй, зориуд өөр хүн шиг харагдах шаардлага гарч магадгүй. Холын хамаатан садан тань зочлон ирж магадгүй тул тэднийг хүндлэн угтаарай. Нүдний асуудал таныг зовоож магадгүй, эмчид хандаж эм, дусаалга хэрэглээрэй.

Арслан

Энэ долоо хоногт жижиг зүйлд ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөж байна. Бусдын алдааг хэтэрхий дэвэргэх хэрэггүй, тэдэнд зөөлөн энэрэнгүй ханд. Бизнес эрхлэгчид ажлын шаардлагаар гэрээсээ хол явах шаардлагатай болно. Гэхдээ энэ аялал таны бизнест ашигтай. Залуучууд хувийн төлөвлөгөөндөө анхаарч, өөрчлөлт шинэчлэлтийг хийгээрэй. Ямар нэгэн шинэ санаа төрвөл гэр бүл, эцэг эхээсээ зөвлөгөө аваарай. Ходоодтой холбоотой асуудал гарч магадгүй тул хооллолтдоо анхаарал хандуулаарай.

Охин

Энэ долоо хоногт зорилгоо биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах шаардлага гарна. Бизнрес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх шинэ боломж гарч ирнэ. Бүх зүйлийг тал талаас нь бодолцсон нарийн төлөвлөгөө гаргаарай. Сэтгэл санааны хувирамтгай байдлаа хянахыг зөвлөж байна. Эс бол үүнээсээ болж бусдын өмнө ичгэвтэр байдалд орж мэдэх юм. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө. Жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулаарай.

Жинлүүр

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үнэнчээр биелүүлэхийг зөвлөж байна. Мөн хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Бизнес эрхлэгчид шуналын урхинд орохоос болгоомжил. Хэн нэгэн танд их хэмжээний ашиг амлавал болгоомжтой хандаарай. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Залуучууд зүгээр суугаад байж болохгүй. Ирээдүйгээ төлөвлө, түүнийхээ дагуу хичээнгүйлэн төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Ах эгч нартайгаа эв найртай байхыг зөвлөж байна. Гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч идээв хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлалтай байна.

Хилэнц

Ахмад хүмүүстэй хамтарч ажиллах боломж гарвал алдалгүй атгаад аваарай. Тэднээс суралцах зүйл их бий. Бизнес эрхлэгчид эелдэг зангаараа үйлчлүүлэгчээ тат. Инээж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй гэдэг үг бий. Тэдэнтэй таагүй харилцаа үүсгэх нь бизнесийн амжилтыг тань хойш чангаахаас өөр зүйлгүй. Үргэлж сөрөг бодолд дарлуулдагаа боль. Ялангуяа өсвөр насныхан аль болох эерэг зүйлийн талаар бодож байгаарай. Хадмуудаасаа сайхан мэдээ сонсоно. Шүд өвдөх магадлалтай. Тиймээс шүдээ зөв арчлахыг зөвлөж байна.

Нум

Төлөвлөсөн ажлуудаа орхигдуулахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй ажилла. Удирдлагын түвшний хүмүүс доод албан тушаалтнуудтайгаа дорд үгээр харьцахгүй байхыг зөвөлж байна. Тэдэнд хүндлэлтэй хандвал тэд ч бас хичээнгүйлэн ажиллах болно. Залуус муу зүйлээс хол бай. Бүтэхгүй нөхдөөс хол байж, архи, тамхинаас татгалз. Түүнийхээ оронд ээж аавынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Хамаатан садныхаа ахмадуудтай сайн харилцаатай байхыг хичээ. Иог, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгоорой.

Матар

Албан тушаалын улс төрөөс хол байж, зөвхөн өмнөх зүйлээ л хий. Эс тэгвээс хуйвалдааны урхинд орох магадлалтай. Бизнес эрхлэгчид шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, орлогоо нэмэгдүүлж чадна. Хөдөлмөр хэзээ ч хүний урмыг хугалахгүй. Урагш алхахад тань саад болсон зарим найз нөхдөөсөө зайгаа барихыг хичээ. Хүүхдийнхээ хүмүүжилд санаа зовж магадгүй. Магадгүй та ажилдаа хэт их анхаараад, тэднийг орхигдуулсан байх. Астма, харшилтай хүмүүс улирлын чанартай өвчнөөс сэрэмжил. Өглөө, оройдоо гэрээсээ аль болох гараад хэрэггүй.

Хумх

Энэ долоо хоногт албан тушаал ахих магадлалтай тул даргатай харилцах харилцаандаа анхаар. Бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдээ баярлуул. Элдэв маргаанаас зайлсхий. Өнөөдрийн хуримтлал маргаашийн баялгийг бүтээдэг гэдгийг санаж хуримтлалын урлагт суралцахыг залууст зөвлөж байна. Гэр бүлийн харилцаа таагүй байж магадгүй. Уур амьсгалыг эерүүлэх арга хэмжээ авч, эв найрамдлыг эрхэмлэ. Толгой өвдөж, цусны даралт ихсэхээс болгоомжил. Шаардлагатай бол шинжилгээ өгч, мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай.

Загас

Аливааг зохицуулдаг чадвар тань энэ долоо хоногт ашгаа өгнө. Удирдлагатайгаа хамтарч оффистоо хэрэгтэй зүйлийг хийнэ. Наймаачид энэ долоо хоногт ашиг орлого арвин байна. Ямар ч тохиолдолд даруу байдлаа хадгалахыг зөвлөе. Бардам зан сайн зүйлд хүргэхгүй. Буруу ойлголтоос болж гэр бүлд таагүй нөхцөл байдал үүснэ. Үүнээс болж хосуудын харилцаа муудах тул үл ойлголцлоо шийдвэрлэ. Холестерин ихтэй хоол хүнснээс зайлсхий.