Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ.
Дэлхийн улс орнуудад эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамгийн ихдээ иргэдийнхээ 30-35 хувийг хамруулдаг байна. Харин манай улс одоогоор хүн амын 25 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт. Эрүүл мэндийн яамнаас хүн амын 40-45 хувийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллаж байна.