УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, хүсэлт иржээ. Хуулийн дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Сануулахад: УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаан мэдээлэгдэж, олны анхаарлыг татсан. Нөхөр нь болох Б.Наранцацралт түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэгийг цацсан юм. Тэгвэл түүнд хариуцлага тооцуулах өргөдөл хүсэлтүүд иргэдээс ирсээр байгаа аж.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд дараах гишүүд байдаг.
- Ш.Адьшаа
- Х.Баделхан
- Б.Баттөмөр
- Б.Бат-Эрдэнэ
- Б.Баярсайхан
- Б.Бейсен
- С.Бямбацогт
- Ж.Мөнхбат
- Л.Энх-Амгалан
- Б.Энхбаяр нарын гишүүд байдаг.