Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан тавьсан. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг нь товлогдоод буй билээ.