Харилцаа холбооны зохицуулах хорооноос журамдаа өөрчлөлт оруулж хонжворт сугалаа, дуудлага худалдаа явуулахыг хоригложээ

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос журамдаа өөрчлөлт оруулж хонжворт сугалаа, дуудлага худалдаа явуулахыг хориглосон байна. Учир нь тус хороонд үзэгчдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулах нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа нь телевиз нь соён гэгээрүүлэх, танин мэдэх эрхэд халдах маягаар мөнгө олж байна гэх агуулгатай гомдол ихээр ирэх болжээ. Иймээс журамдаа ийнхүү өөрчлөлт оруулсан аж.