Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө:
-Анх 2009 онд хүүхдийн мөнгийг халамж хэлбэрээр олгосон. Тухайн үед хүмүүс өрхүүдээр явж, айлуудын цахилгаан бараа зэргийг бүртгэж байв.
Дараа нь 20 мянгаа 100 мянган төгрөг болсон. Цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тул хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн юм.
Гэвч халамж байгаа онохгүй байна гэх шүүмжлэл ихээхэн гарах болсон. Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Уул уурхайн орлого биш юм. Халамжийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө бол халамж мөн гэж үзсэн. Иймд өндөр орлоготой өрхүүдэд хүүхдийн мөнгө авахгүй байхыг уриалж байна гэлээ