Дэлхийн хамгийн өндөр настан, Францын гэлэнмаа Андре 118 насандаа таалал төгсжээ. Тэрээр өнгөрсөн онд коронавирусийн халдвар аваад эдгэрч байсан гэж Ройтерс мэдээлсэн байна. Андре Францын ахмадын асрах байранд, унтаж байхдаа нас баржээ. Түүнийг Геронтологийн судалгааны группийн өндөр настнуудын дэлхийн жагсаалтад хамгийн өндөр насласан хүн гэж 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бүртгэж байв.