Энэ Бямба гараг буюу 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өсөх юм.