УИХ-ын гишүүн, Цахим харилцаа холбооны сайд Н.Учрал, дэд сайд нар өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ хууль хүний эрхийг хамгаалахаас илүүтэй хүний эрхийг боомилсон хууль болсон байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Ганбаатар “Энэ хууль ард иргэдийн эрхийг хамгаалсан биш, дарга нарын эрхийг хамгаалсан хууль болсон байна. Одоо чуулганаар завсарлага авна” гэсэн мэдээлэл өглөө.