ХӨСҮТ-өөс Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан дэлхий даяар Ковидын нөхцөл байдал хэр байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 1,8 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 33 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. АНУ, Япон, БНСУ, Хятад, Бразил зэрэг улсуудад тохиолдлын тоо өндөр байна. Дэлхий нийтэд дэгдэлтүүдийг үүсгэж байгаа хувилбаруудыг судалсан байна. Үүнд 85 мянга гаруй сорьцонд хувилбарын тандалтыг үзэхэд, Омикорны BA5 гэх хувилбар сорьцны 70,5 хувийг эзэлж байна. Үлдсэн хувьд нь BA2, BF7, BQ1, XBB зэрэг хувилбарууд тодорхойлогдож байна.
Урд хөршид сүүлийн 24 цагт 19 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 122 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлсэн.
Монгол Улсын хувьд 2023 оны гуравдугаар 7 хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 50%-аар буурсан байна. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт Ковид-19 оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. Хамгийн сүүлийн 16 сорьцийн 15 буюу 96%-д нь BQ1.2 гэдэг омикроны дэд хувилбар тодорхойлогдсон байна. Нэг сорьцонд BA5.2 хувилбар тодорхойлогджээ” гэв.