Эрчим хүчний системийн 2023.01.29-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.
Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно.
Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20% орчим хэмнэж болно.
Иймд үр ашигтай хэрэглээг сонгож #Эрчим_хүчээ хэмнэцгээе!
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо