Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албаны захиалгаар Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэхээр 300 сая төгрөгийн тендер зарласан байна. Сүүлийн жилүүдэд сар шинэ болон бусад баяраар ахмадууддаа гарын бэлэг өгөх үзэгдэл бий болсон. Тус бэлгэнд хичнээн төгрөг зарцуулагддаг байсан нь тодорхой бус байсан бол энэ жилээс дүүргүүдийн тендер ил болж иргэдийг ихээр бухимдуулж буй.
Учир нь иргэд төлсөн татварынхаа мөнгийг үр ашиггүй зүйл зарцуулагдаж байна хэмээн үзэж байгаа юм. Дүүргүүд гэлтгүй УИХ-ын гишүүд тойргийн ахмадууддаа гарын бэлэг тараадаг. Тус мөнгөнд хичнээн төгрөг зарцуулагддаг нь одоогоор тодорхой бус байна.