Номин фүүдс’ ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth’ брэндийн 7 нэр төрлийн бүтээгдэхүүнд зөрчил илэрчээ

МХЕГ-аас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах “Номинтав трейд’ ХХК-ийн “Улсын их дэлгүүр’ супермаркетад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Номин фүүдс’ ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth’ брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байх тул зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.