Аж ахуйн нэгжийн жилийн эцсийн тайлан хүлээн авах сүүлийн долоо хоног эхэллээ.
2021 оны жилийн эцсийн тайлангийн статистик мэдээнээс харахад
-Сүүлийн 3 хоногт нийт тайлангийн 46%
-Тайлангийн эцсийн өдөр 25% нь системд илгээгджээ.
Цахим татварын тайлангийн систем илгээсэн тайлангийн үнэн зөв байдлыг олон үзүүлэлтээр автоматаар шалгаж, хүлээн авдаг тул хэт их ачааллын үед систем удаашрах эрсдэлтэй тул та бүхэн тайлангаа тулгалгүй эрт илгээгээрэй гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.