Байшин шатаж, 30 настай эрэгтэй гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвийн…. тоот иргэн Б, Ц нарын 1 давхар байшин энэ сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 01:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт 30 настай иргэн Б өртөж нас баржээ.