ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг цэцийн гишүүд хаалттай хэлэлцэж эхэллээ. Тэрээр Цэцийн дарга нарын олон улсын хуралд оролцохоор БНСУ-ын агаарын тээврийн онгоцоор үйлчлүүлж явахдаа онгоцны үйлчлэгчтэй ёс бус харьцаж тус улсын хуулиар шийтгэгдэн торгууль төлж эх орондоо ирсэн. Тэрээр ирсэнийхээ дараа Цэцийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгөөд байсан юм.
Түүний хүсэлтийг цэцийн гишүүд өнөөдөр хэлэлцэж байна. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлсөн ч цэцийн гишүүнээр хэвээр үлдээнэ гэх бор шувуу нисч буй. Тэгвэл энэ хэргийг Цэцийн гишүүд хэрхэн шийдсэн ь удахгүй тодорхой болно.