Турк улсын хувьд гамшгийн 4-р зэрэг тогтоож,олон улсаас тусламж хүссэн. Олон улс орнууд тусламжийн гараа сунгаж, аврах багууд ирсээр байгаа билээ. Тэгвэл тус улсын гамшиг нүүрлэсэн 10 мужид 3 сарын хугацаатай онц байдал тогтоожээ.
Турк, Сирийн газар нутгийг дамнасан 7,8 магниутын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 9600, гэмтэж бэртсэн хүний тоо 40 мянгад хүрсэн байна. Орон нутгийн болон олон улсаас очиж байгаа аврагчид барилгын нуранги дор дарагдсан олон мянган хүнийг аврахын төлөө цаг агаарын хүнд хүнд нөхцөлд, цаг нартай уралдан ажиллаж байна.