Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлал хийх тов гарсан байна. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө энэ жил 40 гаруй айлчлал товлогдсон. Гэхдээ айчлалыг хэзээ хийхээ тухайн улс оронтой тохиролцдог учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хэлж байв.
Тэгвэл Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жилийн анхны айлчлалаа БНСУ-д хийхээр болжээ. Уг айлчлалын зорилго нь манай улсын иргэд БНСУ-д визгүй зорчдог асуудлыг шийдэх аж.