“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эхэллээ

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэллээ.  Тус санал асуулгад 21 аймгийн оролцогчид оролцож байна. Статистикийн үндэсний хорооноос зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812-ийг нь баталгаажуулжээ.

Хоёр дахь шатны санал асуулгад оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37 бол хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцгчдын 12.5 хувийг бүрдүүлжээ. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магитср болон түүнээс дээш боловсролтой байгаа аж. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.

з