АНУ-ын Мичиган мужийн Их сургуулийн орчим зэвсэгт этгээд бусад руу гал нээсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг сургуулийн оюутны хотхоны нутагт болсон талаар Детроит Ньюс мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, галт зэвсэг ашиглан бусад руу халдсаны улмаас хэд хэдэн хүн шархадсан, мөн нэг хүн амиа алджээ. Цагдаагийнхан өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.