Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн “Б” нь ажлын байранд архидан согтуурч буй бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн “Б” нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргасан байна.