Хуульзүйн дэд сайд асан, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан өнөөдрөөс эхлэн Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн эсрэг улс төрийн илчлэлт хийж эхэлнэ хэмээн твиттерээр мэдэгдлээ. Тэрээр “Хумсаа нуусан муур шиг улс төр дэх шантажчин, цаг нь ирөхээр гэдэг нэг хогийн үгтэй. Нямдоржийг зайлуулах цаг нь болсон. Ашигт малтмалын хуулийг 2006 оны наадмын өмнө сэм хуйвалдан баталсан хүн. Зайсангийн хамгийн үнэтэй тансаг байранд Ц.Нямдорж амьдардаг. Тэр нь шулуухан хэлэхэд ОТ-н гэрээний шагнал нь мөн шүү дээ. Түүнтэй хамт гэрээг баталсан бүх сайд нар тэр байранд нь хамт орсон. Инээдтэй өлбөн гарууд шүү. Алтжингийн байр гэчихжээ бас” хэмээн жиргэжээ.