Монгол-БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхэллээ.
Энэ өдөр тус боомтоор Монголын талаас нэг тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас нэг тээврийн хэрэгслээр 12 зорчигч зорчсон байна. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ.