Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн “Халиуны хөтөл” гэдэг газар 87 өрх, 70 гаруй мянган мал цасанд боогдож, нүүх боломжгүй болжээ. Тиймээс малчид онцгой байдлын байгууллагаас тусламж хүссэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 320 км замыг туулан очиж, Баян-Овоо багийн Богосын даваа, Хужирт гэдэг газруудад цасанд боогдсон 75 км замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30000 орчим малыг хаваржаанд нь буулгажээ.