Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.03.06/ Ч.Маралмааг шүүх хурал болж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулсан байна.
Шүүгдэгч Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон аж.
Шүүхээс Ч.Маралмаад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан дээрх ялыг оногдуулж шийдвэрлэжээ
Сауулахад: Ч.Маралмаа урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн. Шүүх хуралдааныг өмнө нь өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн зэрэг шалтгаанаар хоёр удаа хойшлуулаад буй юм.