Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 08-ны Лхагва гарагт Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 тохиож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Иймд автомашины хязгаарлалт тухайн өдөр үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өөрийн цахим хуудсаар мэдээллээ.