Олон улсын шүүхэд хандаад өөрийгөө буруугүй гэдгийг нотлох үг, баримт Д.Одбаярт бий юу

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр “Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан” гэх үндэслээр Олон улсын шүүхэд хандана гэх мэдээлэл хөвөрч эхлэв. Тэрээр өнгөрсөн сард  “Korean Air” компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй бусаар халдсан  гэх мэдээлэл гарч Үндсэн хуулийн цэцээс түүнийг буруугүй хэмээн мэдэгдэл гаргаж байв.

МЭДЭГДЭЛ

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

2019 оны 11 дүгээр сарын 01

 

Энэ мэдэгдэлд Монголчууд тэр дундаа БНСУ-д ажиллаж амьдардаг 60000 гаруй мянган Монголчууд итгэж, найдаж байсан. Учир нь тэд “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдгийг мэддэг болохоор тэр. Харамсалтай нь Цэцийн дарга мэдүүлэгтээ “Би согтуу байсан, санахгүй байна” хэмээж улмаар мөнгөн торгууль болон “Korean Air” компанийн онгоцоор зорчих эрхийг бүх насаааа хасуулан “МИАТ”-ын онгоцоор эх орондоо ирж байв.

Үүний дараа Сологост ажиллаж амьдардаг Монголчууд хоол цайгаа ч ууж идэж чадахгүй байгаа талаараа бичиж эхэлсэн. Учир нь Солонгочууд тэднийг үл хүндлэн, таагүй хандах, дорд үзэх хандлага гарч эхэлсэнтэй холбоотой хэмээн бичиж байв.

Д.Одбаяр Монгол ирсэнийхээ дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж энэ сарын 22-нд цэцийн гишүүд хаалттай хуралдаж Цэцийн даргаас нь чөлөөлсөн боловч цэцийн гишүүнээр хэвээр үлдээсэн.

Гэвт түүнийг цэцийн гишүүнээсээ бас өөрийн хүсэлтээр гар хэмээн зарим иргэд түүний утасны дугаараар нь шахаж эхэлсэн.

Тэгвэл тэрээр удахгүй олон улсын шүүхэд хандах бололтой. Гэхдээ БНСУ-д гэм буруугаа хүлээгээд ирсэн тэрээр Олон улсын шүүх дээр очоод “би согтуу байсан, санахгүй байна” гэдгээс өөр тайлбар байгаа л юм байхдаа. Солонгосчууд нэмэлт материал гаргаад ирэх вий дээ.Тэгвэл Монголын нэр хүнд Солонгост төдийгүй олон улсад унана гэдгийг Төрийн өндөр албан тушаалтан мэдэж л байгаа байлгүй дээ.