Г.Азжаргал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн хөрөнгө, мөнгө хохирогчдод очдог

Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгосон. Энэ хүрээнд таван Ш ажиллагаа хэрэгжүүлэхээ зарласан.

Тэгвэл  таван ш ажиллагааны нэг Шүгэл ажиллагааг эхлүүлсэн талаар өчигдөр тус ажлын хэсгээс мэдээлэл хийсэн. Энэ үeэр сэтгүүлчид АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн хөрөнгө, мөнгийг хэрхэн захиран зарцуулдаг талаар тодрууллаа.

Тэрбээр: Мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн хөрөнгө мөнгө хохирогчдод очдог. Хохирогч хэн байдаг вэ гэвэл, зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд, улсын дансанд ордог. Гэмт хэргээс хурааж авсан хөрөнгийг хэрхэн ашиглахыг заах эрх зүйн орчин АТГ-т байдаггүй.

АТГ:

☑️2017 онд 3.4 тэрбум төгрөг
☑️2018 онд 11.9 тэрбум төгрөг
☑️2019 онд 11.3 тэрбум төгрөг
☑️2020 онд 35.6 тэрбум төгрөг
☑️2021 онд 96.2 тэрбум төгрөг
☑️2022 онд 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн гэв.