Долоо хоногийн өрнийн зурхай 2023.III.20-III.26

Долоо хоногийн өрнийн зурхай /2023.III.20-III.26/-г хүргэж байна.


Хонь 

Энэ долоо хоногт хувь, хувьсгалын амьдралын аль алинд нь өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах шаардлага урьд өмнөхөөсөө илүү их гарна. Ингэх явцдаа та өөрийн хүсэл эрмэлзлээ цоо шинээр мэдэрч, бусадтай амархан ойлголцож чадна. Байгалаас заяасан ур чадвараа ашиглан хариуцсан үүрэг даалгавраа амжилттай биелүүлж чадсанаар шинэ боломжуудыг гартаа оруулна. Өөрийгөө харуулж, урагш алхахаас бүү ай. Таны хүчин чармайлтыг хүн бүхэн харах учиртай, сайшаах учиртай. Зарим зүйл дээр хатуу ширүүн байр суурийг баримтлах нь эргээд танд тустай ч байж мэднэ. Та зөвхөн өөртөө бус бусдад ч хамааралтай чухал шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж магадгүй. Хайртай хүнтэйгээ гүн гүнзгий яриа өрнүүлж, бодол мэдрэмжээ нээлттэй хуваалцана.

Үхэр 

Энэ долоо хоногт санаанд оромгүй өөрчлөлт болон боломжууд таныг хүлээж байна. Гэхдээ хэт хөөрөлд авталгүй анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллахыг зөвлөж байна. Хамт ажиллагсад, удирдлагуудын зүгээс зарим нэг дарамт шахалт, хэл ам мэдэрнэ. Тиймээс аливаа харилцааг албан байлгаж, бүх зүйлд мэргэжлийн үүднээс хандахыг зөвлөе. Аливаа сорилт тулгарсан тохиолдолд шийдлийг олохын тулд байгалаас заяасан тэвчээртэй зан чанараа ашигла. Хайр дурлалын харилцаагаа илүү үр дүнтэй болгохыг хүсч байвал сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийл. Санхүүгийн байдлыг сайжруулах шинэ мэдээ сонсоно. Найз нартайгаа дэмий хийцгүйрэхийн оронд бизнестээ төвлөр. Энэ долоо хоногт мөнгөөр аз жаргалыг худалдаад авч болох юм шиг санагдаж байвал санаснаар чинь болох төлөвтэй байна.

Ихэр 

Энэ долоо хоног сайнтай муутай л өнгөрөх нь. Гэхдээ танд сайн муугийн савлагааг тэнцвэржүүлэх чадамж бий. Карьер болон санхүүгийн хувьд хэлбэл, зөвхөн зорилгодоо төвлөрөх сайхан цаг гарч ирлээ гэж ойлгоорой. Хүссэн зорьсноо биелүүлэх дорвитой алхам хий. Та шаргуу хөдөлмөрлөж, тууштай байлаа гээд хичээл зүтгэлийн чинь үр дүн тэр дороо гараад ирэхгүйг бас санаарай. Богино хугацааны амжилтад сатааралгүй алсын зорилгодоо төвлөр. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож, маргалдана. Буулт хийх нь асуудлыг шийдэх гарц болно. Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Бие махбод болон сэтгэл санаагаа ялгалгүй анхаар. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг амьдралаасаа явуулснаар томоохон өөрчлөлт гарна. Таныг хэн нэг нь аз жаргалтай болгох ёстой гэж үзвэл тэр хүн нь та өөрөө гэдгийг санаарай.

Мэлхий 

Зорилгодоо төвлөрч, хийж буй зүйлдээ итгэлтэй байх цаг. Карьер болон санхүүгийн амьдралд тань төлөвлөөгүй өөрчлөлтүүд гарч, зарим нэг чухал зүйлээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрнэ. Тэвчээртэй байж, эерэг хандлагаар өөрийгөө цэнэглэхийг хичээ. Энэ нь эцэстээ таныг шинэ боломж, өсөлтөд хүргэх болно. Хайртай хүнтэйгээ үл ойлголцсон, шийдвэрлэж амжаагүй ямар нэг асуудал байгаа бол энэ долоо хоногт тайван замаар, бүтээлч байдлаар үүнийгээ нэг тийш болгоорой. Зүрхнээс зүрхэнд харилцаа та хоёрыг улам ойртуулна. Эрүүл мэндийн хувьд таныг хангалттай сайн амрахыг зөвлөе. Шим тэжээлтэй хоол идэж, амарч, өөрийгөө цэнэглэх цаг гарга. Кино шиг санагдаж магадгүй ч өвдөлт, зовлон шаналал таныг илүү бүтээлч болгодог юм байна. Өнгөрсөнд тохиолдсон хар бараан зүйлсээ урлагийн бүтээл болго.

Арслан 

Энэ долоо хоногт та урьд урьдныхаасаа илүү биеэ даасан, өөртөө итгэлтэй байна. Өөрийнхөө боломж бололцоонд итгэлтэй байж, шинэ сорилтод ороход бэлэн мэт санагдана. Удирдах түвшний хүмүүст өөрийгөө батлан харуулах боломж гарч ирж магадгүй. Тиймээс энэ долоо хоногт ажил хэрэгтээ идэвхийлэн орохыг сануулж байна. Та хангалттай удаан хөгжилдөж, биеэ сул тавилаа. Өөрийгөө батлан харуулах нь чухал хэдий ч хэт зөрүүдлэж, бусдын санаа бодлыг үгүйсгэхгүйг хичээгээрэй. Ойр дотны хүмүүстэйгээ санал зөрөлдөж, хурцадмал байдалд хүрч магадгүй. Энэ нь таны үзэл бодол, бие даасан байдлаа илэрхийлэх гэсэн хүсэлтэй хамааралтай. Аливаа юмыг хэтрүүлэх нь амьдралдаа өөрчлөлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд таныг оруулж байна. Өөрчлөлт хийхгүй удвал төлөөсийг нь та өөрөө төлөх болно.

Охин 

Бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо тэсгэлгүй илэрхийлмээр санагдах долоо хоног таныг хүлээж байна. Гэхдээ харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд буулт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарч магадгүй. Ажил мэргэжлийн хувьд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлж чадна. Энэ нь таныг цаашдын шинэ боломж руу хөтөлнө. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа хэлэх үг, хийх үйлдэлдээ анзааргатай байгаарай. Болгоомжгүй хэлсэн үг, хийсэн үйлдлээс болж харилцаа тань сэвтэж, үл ойлголцох магадлалтай байна. Бусдыг сонсохын зэрэгцээ өөрийгөө зөвөөр илэрхийл. Хайр дурлалын харилцаа ч бас сорилттой тулгарна. Үргэлж хүнээс авна гэж юу байх вэ, өөрөө бас сэтгэл зүтгэлээ гаргаад үз. Тэд танд өртэй биш. Нөхцөл байдлыг гартаа авахын тулд романтик байгаад үз.

Жинлүүр 

Хувь, хувьсгалын амьдралдаа эерэг өөрчлөлт гаргах сайхан долоо хоног хүлээж байна. Хэтийн зорилго, амбицдаа гол анхаарлаа хандуулж, түүндээ хүрэхийн тулд үйлдэл хий. Хайртай хүмүүсийнхээ дэмжлэгийг хүртсэнээр өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцож, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Ажил болон санхүүгийн байдалтай холбоотой сайхан мэдээ сонсоно. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, тэднээс ямар нэгэн гайхалтай бэлэг хүлээж авна. Олон сайхан үйл явдал давхцаад энэ долоо хоногийг бурхнаас өгсөн бэлэг гэж талархан хүлээж авна. Жинлүүрийн ордныхон ихэвчлэн дотроо нууцаар хайрладаг хүмүүс юм. Харж явдаг нэгэндээ сэтгэлээ илчлээд үзээрэй.

Хилэнц 

Энэ долоо хоног галзуу хулгана дээр суусан мэт л сэтгэл санаа өгсөж, уруудаастай байх нь. Хааяадаа ирээдүйн төлөвлөгөөгөө бодож, өөдрөг, урам зоригтой болох ч эргэлзэж, тээнэгэлзэн, айж ширвээтэх үе ч гарна. Гэхдээ хамгийн сайхан нь та энэ бүх сорилтыг даваад гарах хангалттай чадвартай хүн юм. Тэр бүү хэл энэ долоо хоногт өмнөхөөсөө ч илүү хүчирхэг байх нь. Сорилтыг давж гарах хамгийн гол арга бол зорилгодоо төвлөрч, өөрийн боломж бололцоондоо итгэх юм шүү. Хүсч зориод байгаа тэр зүйл тань таны хувьд үнэхээр нэн тэргүүний чухал зүйл мөн үү гэдгийг бас тунгаан бодоорой. Ярилцахаас халгаж байсан сэдвээрээ хайртай хүнтэйгээ ярилцахаас өөр аргагүй болно. Гэхдээ энэ долоо хоногт ямар нэгэн аюул заналхийлэл, сэтгэлийн шарх та амсахгүй учраас эцсийн үр дүнд найдаж болно шүү.

Нум 

Энэ долоо хоногт та тогтсон дадал зуршлуудаа зөрчиж, адал явдалд тэмүүлэх болно. Магадгүй эрсдэл хүлээсэн ч хамаагүй санагдаж, шинэ хобби, аялал зэрэг зүйлд хүч үзнэ. Гэсэн хэдий ч хэтэрхий болгоомжгүй байвал өөрийгөө болон бусдыг аюулд оруулах эрсдэлтэй гэдгийг санаарай. Ажил дээрээ шинэ төсөл эхлүүлж, хариуцлага хүлээхэд та бэлэн байна. Ачааллаа тэнцвэржүүлж, эрүүл мэндээ нэгдүгээрт тавихаа бүү март. Үл ойлголцол үүсгэхгүйн тулд хамтран ажиллагсад болон удирдлагуудтайгаа бүх зүйлийг тодорхой ярьж тохир. Хайртай хүндээ урам хугарч, тайван бус байдалд орж магадгүй. Хавар ирж байгааг тохиолдуулаад сэтгэл санаагаа ч, гэр доторхоо ч эмхэлж цэгцэл. Эцсийн дүндээ энэ нь таны өөртэйгөө өнгөрөөх, ярилцах цаг юм шүү. Азтай үйл явдал тохиож, санхүүгийн байдал сайжирч магадгүй.

Матар 

Энэ долоо хоногт хамтран ажиллагсад болон бизнес түнштэйгээ үл ойлголцон, зөрчилдөх магадлалтай. Тайвширч, аливаад бодитой хандах нь чухал. Мөн хэтэрхий их сэтгэл хөдлөл гаргаж, өөрийгөө хамгаалах гэж улайрахаас зайлсхий. Бусдын үзэл бодлыг сонсож, харилцан буулт хий. Ингэснээр шинэ түнш, шинэ боломжууд танд өөрсдөө ирнэ. Хайртай хүнтэйгээ шударга, нээлттэй бай. Сүүлийн үед та романтик байхаас залхаж, ганцаараа баймаар санагдаж байж магадгүй. Заримдаа хайртай хүнтэйгээ харилцахдаа тэвчээргүйтэх, залхах энүүхэнд байна. Харилцаагаа аврах алхам хийхгүй бол энэ нь нэг төрлийн төгсгөл ч байж мэдэх юм. Хэрвээ та ганц бие бол зоригтой үйлдэл хийхээс бүү ай.

Хумх

Амьдралд тань олон эерэг өөрчлөлт авчрах сайхан долоо хоног хүлээж байна. Та урьд урьдныхаасаа илүү эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй байна. Тогтсон хэвшлээ өөрчилж, шинэ зүйл туршихад та бэлэн байна. Шинэ хоббитой болж, очиж үзээгүй газар луугаа хүлгийн жолоо залахад одоо л тохиромжтой цаг. Гэхдээ аливаа зүйлийг хийхдээ тунг нь хэтрүүлэхгүйг хичээгээрэй. Нэг дор хэт олон сорилтод орох нь эрч хүчийг барах эрсдэлтэй. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн арга хэмжээнд оролцож магадгүй. Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, шинэ хүмүүстэй танилцана. Та ихэвчлэн ганцаараа байж, оддын амьдралыг уншиж судлах, драма үзэх дуртай хүн юм. Гэхдээ бодит байдлаас зугтаад байвал хамгийн сайхан боломжуудыг алдаж магадгүй гэдгийг санаарай.

Загас 

Энэ долоо хоногт та ердийнхөөсөө илүү дотогшоо мэдрэмжтэй байна. Аливааг эргэцүүлэн бодож, дотор хүнтэйгээ харилцахад багагүй цаг зарцуулна. Мөрөөдөл, зөн совингоо нэг анзаараад үзээрэй. Учир нь тэнд олон үнэ цэнтэй зүйл нуугдаж байж магадгүй. Ажил дээрээ хайрцагнаас гадуур гарч сэтгэх шаардлагатай шинэ сорилттой тулгарна. Та бүтээлч шийдлүүдийг гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Эрсдэл хүлээхээс бүү ай. Гэр бүл, найз нөхөд тань танаас зөвлөгөө хүсч магадгүй. Та ямар нэг байдлаар тэдэнд үлгэр жишээ болсон учраас л тэд танаас зөвлөгөө хүсдэг аж. Ер нь энэ ч долоо хоногт та гайхамшигтай цэцэн мэргэн байна. Олон хүн танд итгэж байгаа нь эргээд өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ.