Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | · Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |