ХНХ-ын шинэ сайдыг ирэх долоо хоногт танилцуулна

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгвэл  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг чөлөөлөх захирамж гарган МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсан билээ.

Түүнийг чөлөөлөх уг захирамж албажсан бөгөөд орны хүнийг ирэх долоо хоногт танилцуулна гэдгийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Үндсэн хуулийн 39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг.