Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн мөнгийг хувьдаа завшсан А.Нарантуяа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад горилж явна

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга асан А.Нарантуяа горилж яваа сурагтай.  А.Нарантуяа нь тус албанд ажиллаж байхдаа Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан хэрэгт АТГ-аас шалгагдаж, улмаар 2021 оны 12 дугаар сард холбогдох хэрэг нь прокурорт шилжүүлээд өнөөдрийг хүртэл сураг тасарсан.

Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй хатуу тэмцэнэ гэдгээ Ерөнхйи сайд амлаад буй. Гэвч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй А.Нарантуяа болохоор ордон хавиар эргэлдэж яваа сурагтай.  Авлигатай тэмцэж буй Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд томилж чөлөөлдөг дээрх албан тушаалд АТГ-ын хаалга сахиж байгаад хэрэг нь прокурорт шилжсэн хүнийг томилох нь юу л бол доо.

Сануулахад: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр батлагдсан Ковидын хуулийн хэрэгжилт 2022 оны 12-р сард зогссон. Тус хуулийн хэрэгжих хуулийн хугацаа дууссан учир тус хуулиар томилогдсон зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг өнгөрсөн нэг сард ЗГ-ын хуралдаанаар чөлөөлсөн билээ.

Тэгвэл тус хуулиар чөлөөлөгдсөн хүний нэг нь  Мал эмнэлгийн ерөнхий газрын  дарга Д.Батчулуун байсан юм.

Д.Гэрэл