БНХАУ-ын нүүрсний импорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсөж, 60.64 сая метр тонн хүрсэн байна. Мөн Австрали улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 20.6 хувиар өсжээ.
Тайлант хугацаанд БНХАУ-ын нүүрсний олборлолт 5.8 хувиар өссөн байна.
Зах зээлд нүүрсний үнэ эрчимтэй буурах хандлагатай байгаа нь импорт өсөхөд түлхэц болжээ
Түүнчлэн ирэх онд нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэхээр байгааг “BloombergNEF” тооцоолоод байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд нүүрсний олборлолт эрэлтээ давж, хуримтлагдсан нүүрсний нөөцөөр БНХАУ тэргүүлсэн байна.