Прокурорын байгууллагаас УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.03.27/ хэлэлцэж, З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналыг хүлээж авахаас татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүхээс “З.Энхболдыг яллагдагчаар татсан гэж үзэх боломжгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй” гэдэг тайлбарыг өгчээ.
Харин прокуророос З.Энхболдтой холбоотой хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгөв.