УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ХААЛТТАЙ хэлэлцлээ.
Хаалттай хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтыг цаасаар явуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Санал хураалтын дүнгээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг гишүүд дэмжээгүй бол Т.Аюурсайхан Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ.