Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК дээрх зорилтын хүрээнд “ХАНБОГД – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд өнөөдөр зохион байгуулагдана.
Тус форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, агентлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тус суманд уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар ярилцахаас гадна “ХАНБОГД 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон бий болох эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж нээлттэй санал солилцох аж.