ХОНЬ
Хэрэв та шинэ ажил хайж байгаа эсвэл одоогийн ажилдаа карьер ахих, мэдлэг, ур чадвараа сайжруулахыг хүсч байгаа бол энэ сар хамгийн тохиромжтой үе нь. Ямар карьер хүсч байгаагаа олох, яаж зорилгодоо хүрэх талаарх төлөвлөгөө гаргахдаа хангалттай цаг гаргаж, тайван бод. Хувийн амьдралын хувьд энэ сард нэлээд сорилттой тулгарна. Хүмүүстэй харилцахад төвөгтэй байж, зөрчил үүсчихгээд байх магадлалтай бөгөөд та ердийнхөөсөө илүү уур уцаартай байх болно. Зурхайчид энэ сард таны санхүүд мөнгө амлаж чадахгүй ч сарын эхээр олон сайхан мэдээг хүлээж байна. Хосын харилцаанд дэвшил гарч, харилцан ойлголцол нэмэгдэнэ.
ҮХЭР
Хувийн харилцаанд драматай сар. Экс чинь эргэж ирэх эсвэл одоогийн хамтрагчийнхаа хардалтыг тэвчих хэрэг гарна. Гэхдээ энэ бүрэн түр зуурынх гэдгийг санаж, чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ажил, мэргэжлийн талбарт та илүү өөртөө итгэлтэй, өөдрөг болно. Тиймээс шинэ төслүүд дээр ажиллахад тохиромжтой. Харин өөрийгөө хэт зориулахгүй байхад анхаараарай. Энэ сард үхрүүдийн төрсөн өдөр болох тул баяр хүргэе. Найз нөхөд, хайртай, дотно хүмүүстэйгээ илүү олон холбогдож, анхаарал халамж тавиарай. Хэнэггүй царайлах хэрэггүй. Энэ бол таны гялалзах сар. Таныг чиглэсэн зүй ёсны анхаарлуудыг хүлээж авахдаа бэлд. Хайр дурлалын харилцаанд одтой байх тул экс рүүгээ мессеж бичээд үзэхэд ч гэмгүй. Жилийн хамгийн баяр баясгалантай сар байх болно гэдгийг амлаж байна.
ИХЭР
Энэ бол дотоод сэтгэлээ сонсох, өөрийгөө нээх сар байх болно. Та илүү дотогшоо нэгэн болж хувирах магадлалтай. Хэрэв та урсгалыг дагаж, зөн совиндоо итгэж чадвал энэ нь эерэг бөгөөд үр дүнтэй үйл явц байх боломжтой. Энэ хугацаанд та дуу цөөтэй болж, ганцаарчилсан үйл ажиллагаанд татагдаж магадгүй. Энэ нь танд бүтээлч байдлаа нээхэд гайхалтай боломж юм. Буд гаригийн нөлөөгөөр амьдралд чинь зарим ухралтууд гарч магадгүй бөгөөд бусад ордноос илүү танд нөлөөлөл нь хүчтэй байх болно. Харин ажил, мэргэжлийн хувьд завгүй сар байх бөгөөд өсч дэвжих боломжоор дүүрэн байна. Хайр, дурлалын талбарт танд бүх зүйл таатай байх бөгөөд од эрхсийн ивээлийг хүртжээ.
Та өөрийн карьер, нийгмийн харилцаанд нэр хүндэдээ анхаарлаа хандуулах болно. Та сайхан сэтгэгдэл төрүүлж, зорилгоо урагшлуулахаар шийдэх бололтой. Эрх мэдэлтэй хүмүүстэй холбоо тогтоох, харилцаа тогтооход тохиромжтой цаг. Та өөртөө итгэлтэй, тууштай байх ёстой, гэхдээ түрэмгий биш. Хайр дурлалын харилцаа санаа зовооно. Хэрэв та ганц бие бол онцгой нэгэнтэй учрахдаа бэлэн байгаарай. Харин харилцаанд байгаа хүмүүс үл ойлголцлуудтай тулгарч, найз нөхдүүд стресс төрүүлнэ. Тиймээс сарын эхнээс л харилцаандаа анхаарчихвал дээр. Ажил хэрэг, зорьсон төслүүд амжилттай байх бөгөөд хундага тулгах шалтгаан олон ирнэ.
АРСЛАН
Энэ сард та том зорилго эсвэл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдтэй байж магадгүй. Ахиц дэвшил гаргахаар шийдэмгий байх болно. Ирээдүйн карьерт чинь тусалж чадах шинэ хүмүүстэй танилцаж, харилцаа холбоогоо тэлэхэд анхаарах хэрэгтэй. Ажилдаа тушаал дэвших эсвэл илүү хариуцлагатай үүрэг хүлээж авах бололтой. Хувийн амьдралдаа бие биенээсээ таашаал авахын тулд онцгой зүйлсийг хийхээр төлөвлөж байгаарай. Сарын эхээр харилцаа холбооны боломжууд, мөнгө санхүүгийн шинэ эх үүсвэрүүд гарч ирнэ. Боломжийг битгий алдаарай. Тэргэл сар жинлүүрийн ордод шилжих тул мөрөөдөл, итгэл найдвартаа төвлөрөх хэрэгтэй. Ажил, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой сайн мэдээ дуулах боломжтой. Биеийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг иржээ.
ОХИН
Илүү өндөр зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хичээж, хөдөлмөрлөх үе. Урагш алхахын тулд танаас их хүчин чармайлт шаардах боловч эцэст нь энэ бүхэн үнэ цэнтэй байх болно. Төлөвлөгөөндөө, зорилгодоо төвлөрч чадвал хүссэн бүхэндээ хүрч чадна. Нөхөрлөл, хамтрагчийн харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Үгүй бол энэ сард нэлээд өөрчлөлтүүд гарах болно. Зурхайн ордны эмчийн хувьд та өөрийгөө халамжлах, хайрлах талаар ганц, хоёр зүйлийг мэддэг. Олон нийтийн сүлжээгээр эсвэл найз нөхдөдөө зөвлөх байдлаар энэ мэдлэгээ бусдад түгээх хэрэгтэй. Гэхдээ хэрэв та амин хувиа хичээхийг хүсч байвал хүссэнээ л хий. Энэ сард танд хангалттай амралт хэрэгтэй бөгөөд өөрийгөө арчлах шаардлагатай.
ЖИНЛҮҮР
Сарын эхний хагаст бүх зүйлээ цэгцэлж, сул талуудаа илрүүлж, засах арга хэмжээ аваарай. Амьдралаа дүгнэж, хаана ямар өөрчлөлт хийх ёстойгоо хараарай. Мөн санхүүгээ цэгцлэхэд тохиромжтой үе. Сарын дундуур илүү эрч хүчтэй, урам зоригтой болж эхэлнэ. Тиймээс энэ бол хойш тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд тохиромжтой үе юм. Мөн шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол дөрөвдүгээр сард эхэл. Таны хайр дурлалын амьдралд өөрчлөлт гарч байна. Аливаа өөрчлөлт тухгүй мэдрэмж төрүүлж, стресс авчирдаг. Сарын хоёрдугаар хагаст романтик харилцаандаа анхаарч, хостойгоо чухал сэдвүүдээр ярилцахыг хичээгээрэй. Өөрийгөө эрхлүүлж, хайрлахад мөнгөө харамлах хэрэггүй.
ХИЛЭНЦ
Дөрөвдүгээр сард адал явдал, хайр дурлалын олон боломж бүхий сэтгэл хөдөлгөм сар байх болно. Амьдралынхаа аль ч салбарт шинээр эхлэх боломжтой. Энэ үед өөртөө маш итгэлтэй, шийдэмгий байх болно. Энэ үеийг ашиглаад ганц бие хүмүүс онцгой нэгэнтэй болохыг хичээгээрэй. Харин хосуудын харилцаа улам батажна. Энэ бол гадуур зугаалж, шинэ хүмүүстэй уулзах сайхан цаг юм. Чамд хүчтэй бөгөөд хамгаалах хор байдаг учир юунаас ч эмээлгүй дайр. Харин гүйцэтгэх ажлын тухайд болгоомжлол илүүдэхгүй. Та хайр дурлал, дотно харилцааг хүсэмжилж байгаа бол таныг гэсэн хүмүүсийг түлхэх хэрэггүй. Өөрийг нь хэрхэн үнэлж, хайрладаг гэдгээ хайртай хүмүүстээ хэлж, сэтгэлээ уудалж байгаарай.
НУМ
Хэрэв танд сүүлийн үед гацсан мэт санагдаж байгаа бол энэ бол өөрийгөө чөлөөлж, шинээр эхлэхэд тохиромжтой цаг юм. Сарын эхний хагас нь таны амьдралд эерэг өөрчлөлт хийхэд таатай байна. Энэ үед эхлүүлсэн бүх зүйлдээ маш их эрч хүч, урам зоригтой байх тул зорилгынхоо араас итгэлтэйгээр яв. Дөрөвдүгээр сарын сүүлээр зарим нэг сорилтууд ирж магадгүй ч энэ нь таныг бүх сайхан зүйлсээс таашаал авахад саад болохгүй. Та нар бол зурхайн ордны хамгийн өөртөө итгэлтэй хүмүүс. Зоригт харваачид учраас хобби, оюуны сонирхлоо хөгжүүлэхэд туслах ганцаараа байх хугацаа шаардлагатай байдаг. Гэхдээ тэргэл сар жинлүүрийн ордод шилжих үед найз нөхдөө түшиглэж, сэтгэлээ хоослоорой. Согтууруулах ундаа болон бусад хорт зуршлыг хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлоорой. Эс бөгөөд шаардлагагүй драматай учирна.
МАТАР
Энэ сард карьертаа гол анхаарлаа хандуул. Ажил дээрээ анхаарал хандуулах шаардлагатай томоохон төслүүдийг авах эсвэл ирээдүйгээ төлөвлөж, урт хугацааны зорилгоо тодорхойлж магадгүй. Аль ч тохиолдолд карьер таны №1 асуудал байх болно. Хувийн амьдралд зарим зүйлс ердийнхөөс илүү нам гүм, тайван болж ирнэ. Энэ нь заавал муу зүйл байх албагүй. Амьдралаас юу хүсч байгаа болон өөртөө анхаарал хандуулахад энэ нь тусална. Энэ сард одод таныг дуудаж байна. Хувийн болон романтик харилцаандаа хангалттай хэмжээнд энерги зарж, анхаарал хандуулж байна уу? Та нар ажлын мал гэдгээрээ алдартай. Хэдийгээр энэ нь шударга бус хэвшмэл ойлголт боловч та хүсэл тэмүүлэлтэй мэргэжил, төсөлдөө өөрийгөө зориулж, эсвэл нэрээ гаргахын тулд ажиллаж байхдаа бусдыг хойш тавьдаг. Хэрэв хайртай хүмүүстээ хайр халамжаа мэдрүүлэхгүй бол хувийн амьдралд хөндий байдал үүсгэж мэднэ. Дөрөвдүгээр сард эхлэл, төгсгөлийн олон өөрчлөлт авчирч байгааг анхаараарай.
ХУМХ
Хэрэв танд сүүлийн үед гацсан юм шиг санагдаж байгаа бол энэ үеийг ашиглан зарим шинэ санаануудад ухаанаа уралдуулаарай. Тухтай байдлаасаа салж, шинэ зүйлсийг турш. Таныг юу хөглөж, урам зориг өгөхийг та таамаглахгүй. Хайр дурлалын харилцаа энэ сард ээдрээтэй байна. Ганц бие бол шинэ хүмүүстэй холбоо тогтооход бэрхшээл учирч мэднэ. Хосуудын тухайд ердийн үеэс илүү зөрчил, маргаан гарна. Бусдыг ойлгох чадвараа та энэ сард алдах болно. Дэлхийг аврахыг хичээдэг гэдгээрээ алдартай хумхынхан хайртай хүмүүстээ анхаарал хандуулж чадахгүй байна гэж үү? Харилцаа холбоонд зарим өөрчлөлтүүд гарна. Энэ сар танаас хувийн харилцаагаа нэн тэргүүнд тавихыг хатуу шаардаж байна. Таныг ордыг хүмүүнлэг гэж нэрлэдэг ч хамгийн сайн сайхныг мэдэрч, чадах бүхнээ хийхийн тулд та харилцаа холбоогоо хөгжүүлж, гэртээ бат бөх суурийг бий болгохыг хичээгээрэй.
ЗАГАС
Дөрөвдүгээр сард санхүү, карьертаа анхаарлаа хандуулах үе. Та энэ сард хүрэхийг хүсч буй томоохон зорилтуудтай байж болох ч бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй гэдгийг анхаараарай. Орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, шаардлагагүй эрсдэлүүдээс зайлсхий. Карьерын хувьд эхэндээ бүх зүйл удаашралтай байж болох ч сарын сүүлээр идэвхжиж эхэлнэ. Албан тушаалын улс төртэй холбоотой асуудал гарч болзошгүй тул ажилдаа анхаарлаа хандуулаарай. Энэ сарын ихэнх хугацаанд гэртээ байхыг илүүд үзэх бололтой. Стрессээр дүүрэн хиртэлт эхэлж байгаа тул гэртээ амарч, тав тухыг мэдрэхэд гэмгүй. Зурхайчид танд бэлэн мөнгө амлаж чадахгүй ч ажил мэргэжилтэй холбоотой од гаригийн эрхшсээн өдрийг тодорхой хэлж өгч чадна. Тиймээс дөрөвдүгээр сарын 5-нд тохиох тэргэл сарны үеэр харилцаандаа анхаарал хандуулаарай.
ЭХ СУРВАЛЖ: ALLURE, HINDUSTAN TIMES