Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” 03-р сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завджээ.
Гаалийн хяналт шалгалтынхан уг металлуудыг илрүүлэн шалгаж байгаа аж.